Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны үе үеийн удирдлагуудын дэмжин, уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Үйлдвэрчний эвлэл – Эв нэгдэл 2026” спортын XIII дугаар нөхөрсөг тэмцээн 2026 оны арваннэгдүгээр сарын 6–8-ны өдрүүдэд амжилттай болж, шилдэг баг, тамирчдаа тодрууллаа. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, эв санааны нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой энэхүү тэмцээн сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, боулинг, дартс гэсэн спортын зургаан төрлөөр гурван өдрийн турш үргэлжиллээ.
ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛТ БАЙРЫН ЭЗЭД
МҮЭСТО-НЫ БАГ ХАМТ ОЛОН ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫГ ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ ДАРААЛАН ХҮРТЛЭЭ.
1. ШАТАР Эрэгтэй:
I байр — А.Жаргалсайхан (Ерөнхий зөвлөлийн ажлын алба)
II байр — М.Батхишиг (МТЗҮЭ-ийн холбоо)
III байр — В.Мөнхжаргал (Ерөнхий зөвлөлийн ажлын алба)
Эмэгтэй:
I байр — Д.Отгонтуяа (Эв нэгдэл – 22 аймаг, нийслэлийн баг)
II байр — Б.Батсүх (МҮЭСТО)
III байр — А.Өнөрцэцэг (Альфа зочид буудал)
2. ДАРТС Эрэгтэй:
I байр -МХИС
II байр -МТЗҮЭ-ийн холбоо
III байр -(Салбар үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоо)
Эмэгтэй:
I байр — МХИС
II байр —Эв нэгдэл – 22 аймаг, нийслэлийн баг
III байр —МТЗҮЭ-ийн холбоо
Шилдэг эрэгтэй шидэгч: М.Болдсайхан
Шилдэг эмэгтэй шидэгч: Б.Энхтөгс
3. БОУЛИНГ Эрэгтэй:
I байр —МҮЭСТО
II байр —МХИС
III байр —Салбар үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоо
Эмэгтэй:
I байр —МҮЭСТО
II байр —Эв нэгдэл – 22 аймаг, нийслэлийн баг
III байр —Салбар үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоо
Шилдэг тоглогч:
Эрэгтэй — А.Баттөр (МҮЭСТО)
Эмэгтэй — Р.Өлзий-Эрдэнэ (Эв нэгдэл – 22 аймаг, нийслэлийн баг)
4. САГСАН БӨМБӨГ Эрэгтэй:
I байр — МҮЭХ (Ерөнхий зөвлөлийн ажлын алба)
II байр — МҮЭСТО
III байр —Салбар үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоо
Эмэгтэй:
I байр — МХИС
II байр — МҮЭСТО
III байр — МҮЭХ (Ерөнхий зөвлөлийн ажлын алба)
Шилдэг тоглогч:
Эрэгтэй — Г.Амгалан МҮЭХ (Ерөнхий зөвлөлийн ажлын алба)
Эмэгтэй — М.Маа-Очирваань (МХИС)
5. ВОЛЕЙБОЛ Эрэгтэй:
I байр — Салбар үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоо
II байр — МХИС
III байр —МҮЭСТО
Эмэгтэй:
I байр — Эв нэгдэл – 22 аймаг, нийслэлийн баг
II байр — МҮЭХ (Ерөнхий зөвлөлийн ажлын алба)
III байр —МТЗҮЭ-ийн холбоо
Шилдэг тоглогч:
Эрэгтэй — Д.Билгүүн (Салбар үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоо)
Эмэгтэй — В.Ганчимэг (Эв нэгдэл – 22 аймаг, нийслэлийн баг)
6. ШИРЭЭНИЙ ТЕННИС Эрэгтэй:
I байр — Д.Эрдэнэбилэг (МҮЭСТО)
II байр — Б.Магмарсүрэн (МҮЭСТО)
III байр — Х.Сүхбаатар (МХИС)
Эмэгтэй:
I байр — Ж.Отгонсүрэн (МҮЭСТО)
II байр — С.Сувданчимэг (МТЗҮЭ-ийн холбоо)
III байр — Д.Наранцацрал (Эв нэгдэл – 22 аймаг, нийслэлийн баг)
ЭВ НЭГДЛИЙН УЛАМЖЛАЛ ҮРГЭЛЖИЛНЭ.
Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын ажилтан, идэвхтэн, сонгуультнууд спортын талбарт уулзаж, харилцан туршлага солилцон, нөхөрлөл, хамтын ажиллагаагаа бэхжүүлдэг нь энэхүү арга хэмжээний гол үнэ цэн билээ.Энэ жилийн тэмцээнийг Г.Баярмаа захиралтай Монголын Хөдөлмөрийн Их Сургуулийн хамт олон амжилттай зохион байгуулж, тэмцээний бэлтгэлээс эхлээд хаалтын ажиллагаа хүртэлх зохион байгуулалтыг хариуцан ажиллалаа.МХИС-ийн захирал Г.Баярмаа ирэх жилийн спортын нөхөрсөг тэмцээнийг аймаг, нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбоод санаачлан зохион байгуулахыг уриалсан юм.Энэхүү уриалга нь үйлдвэрчний эвлэлийн эв нэгдлийн уламжлалыг орон нутагт өргөжүүлж, байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд ач холбогдолтой хэмээн тэрээр онцолсон юм.
Нийт шагналт баг тамирчид, тэмцээнд оролцогчид, шүүгчид, зохион байгуулагчид болон дэмжин ажилласан байгууллага, хамт олонд баяр хүргэж, талархал илэрхийлье.
- Огноо
- 2026.11.08
- Ангилал
- Тэмцээн
