Хамтын ажиллагаа2026.11.05БНХАУ-ын Бээжин хотын ҮЭ-ийн байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулав.
БНХАУ-ын Бээжин хотын ҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч Zhang Peng тэргүүтэй ҮЭ-ийн төлөөлөгчид Монголын хөдөлмөрийн их сургууль дээр зочлов.Уулзалтад Бээжин хотын ҮЭ-ийн байгууллагын Zhang Peng, Gu Xu Feng, Liang Xue Zhu, Zhang Peng, Xiao Fang Yu нарын удирдлагууд болон МХИС-ийн ректор Г.Баярмаа, МҮЭХ-ны гадаад харилцааны мэргэжилтэн Н.Наранчимэг, Г.Адьяа, Ю.Болормаа, Ц.Ганцэцэг нарын албадын дарга нар, Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал Д.Сумъяа, сургуулийн гадаад харилцааны менежер, орчуулагч Д.Даши нар оролцов.
Энэхүү уулзалтаар Монголын хөдөлмөрийн их сургууль болон Бээжингийн ҮЭ-ийн дээд сургууль, Бээжингийн Зам тээврийн ҮЭ-ийн холбоо болон сургалтын төвүүдтэй хамтран ажиллах асуудал яригдсан бөгөөд монголын ҮЭ-ийн ажилтнуудыг цахим сургалтад хамруулах, багш солилцоо, цахим сургалтын материаллаг баазын чилэлээр хамтран ажиллах боломж нээгдэж байгааг тэмдэглэв.