🏅ЭВ НЭГДЭЛ • ЭРҮҮЛ МЭНД • НӨХӨРЛӨЛ
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Үйлдвэрчний эвлэл – Эв нэгдэл 2026” спортын XIII нөхөрсөг тэмцээн тун удахгүй эхлэх гэж байна.
Гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэх, эрүүл амьдралын хэв маяг, биеийн тамир спортыг дэмжих зорилготой энэхүү тэмцээн нь спортын талбарт нөхөрлөл, эв санааны нэгдлийг илэрхийлсэн онцгой арга хэмжээ юм.
ТА БҮХНИЙГ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД УРЬЖ БАЙНА!
Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 07
Цаг: 11:00
Хаана: МҮЭСТО
- Сагсан бөмбөг
2.Гар бөмбөг
3.Дартс
4.Шатар
5.Боулинг
🏆ХАМТДАА ӨРСӨЛДЬЕ! ХАМТДАА ДЭМЖЬЕ! ХАМТДАА НЭГДЬЕ! Эрч хүч, авьяас чадвар, хурд хүч, эв нэгдлээрээ өрсөлдөх нийт тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье!
Гишүүн байгууллагууд, хамт олон, хөгжөөн дэмжигч та бүхнийг хүрэлцэн ирж, тамирчдаа уухайлан дэмжихийг урьж байна.ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо Монголын Хөдөлмөрийн Их Сургууль
Холбоо барих: 9560-7571
- Огноо
- 2026.11.05
- Ангилал
- Тэмцээн
